Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын уулзалтыг ирэх 29-нд зохион байгуулахыг санал болголоо

Өмнөд Солонгос улс хоёр Солонгосын уулзалтыг ирэх 7 хоногт буюу энэ сарын 29-ны өдөр зохион байгуулахыг санал болгож байна. Хөх ордноос ирэх сард гэж урьдчилсан байдлаар тогтсон хоёр улсын удирдагчдын уулзалтын товыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын уулзалтыг ирэх 29-нд зохион байгуулахыг санал болголоо
Хоёр Солонгосын уулзалтыг ирэх 29-нд зохион байгуулахыг санал болголоо. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос улс хоёр Солонгосын уулзалтыг ирэх 7 хоногт буюу энэ сарын 29-ны өдөр зохион байгуулахыг санал болгож байна. Хөх ордноос ирэх сард гэж урьдчилсан байдлаар тогтсон хоёр улсын удирдагчдын уулзалтын товыг тодорхой болгохын тулд ийм урьдчилсан уулзалт хэлэлцээ хийхийг хүсч байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм.

Хоёр Солонгосын дээд уулзалтыг ирэх сарын сүүлчээр цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд хийх тохиролцоонд Өмнөд Солонгосын дээгүүр албаны төлөөлөгчдийн Пхеньянд хийсэн уулзалтын үеэр хүрээд байсан. Мөн Умард Солонгосын тал Пхеньянд хийсэн уулзалт хэлэлцээнийхээ үеэр АНУ-тай дээд уулзалт хийх санал тавьсныг Өмнөдийн төлөөлөгчид мэдэгдсэнийг АНУ-ын ерөнхийлөгч Трамп хүлээн авч, ирэх 5 дугаар сарын сүүлчээр гэдэг урьдчилсан тов тогтоогоод байгаа юм.

Энэ хоёр дээд уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн хүчин чармайлтыг үр дүнд хүргэнэ гэж олон улс найдаж байгаа. Тиймээс Өмнөд Солонгосын тал хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад онцгой ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг нь хангахаар ажиллаж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч мөн Сөүл, Пхеньян, Вашингтоны оролцоотой 3 талын уулзалтыг хоёр дээд уулзалтын үр дүнгээс хамаарч зохион байгуулах боломжтой гэдгийг саяхан мөн мэдэгдсэн юм.

Энэ хооронд Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг тус улс болон АНУ ын харилцаанд өөрчлөлт гарах боломжтой тухай өгүүлсэн тайлбар нийтлэл хэвлэсэн байна. Энд АНУ болон Өмнөд Солонгостой харилцах харилцаа нь дөнгөж эхэлж байгааг тэмдэглэсний дээр Умард Солонгосын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд ийм боломж бүрдээд байгааг онцолсон. Харин Япон, АНУ болон бусад улс орнуудын зүгээс тус улсад үзүүлж байгаа дарамт шахалтаас болж яриа хэлэлцээ эхлүүлэх болсон гэдэг байр суурийн эсрэг байгааг тэмдэглэсэн байна.

Хуваалцах