Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хоёр тал айлчлалын хүрээнд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд манай улсад гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр энэ удаагийн айлчлалаараа 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр тал айлчлалын хүрээнд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна
Хоёр тал айлчлалын хүрээнд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингисийн талбайд хүндэтгэлтэйгээр угтан авсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд манай улсад гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр энэ удаагийн айлчлалаараа 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээс гадна УБТЗ-ын нууц гэрээг шинэчлэх асуудал сөхөгдөх бол рубль, төгрөгийн своп хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байна. Мөн Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай хамт зоог барихаар төлөвлөжээ. Хугас өдрийн төлөвлөгөөтэйгөөр Монголд хийж буй В.Путины ажлын айлчлал төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэж байгааг албаны хүмүүс онцлож байна.

Хуваалцах