Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ
Өнөөдөр МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа нисч (транзит) АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин Улсад байсан иргэдээ авчирна. Эхний онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Энэ нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн ш
Мэдээллийн алба

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна.
Эхний онгоцоор 261 иргэн ирэх бөгөөд 17.00 цагт, хоёрдахь онгоцоор 167 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


















