Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хоёр улсын ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр улсын ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийв
Хоёр улсын ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгчтэй хоёрхон сарын дараа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн явдалд талархал илэрхийллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улс олон улсын дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ ойр ойрхон хэрэгжиж байгаа нь БНСУ, Монгол Улсын харилцааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдаж байв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа.

Хуваалцах