Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт өвлийн олимпийн наадмын дараа болно

АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Жеймс Мэттис АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилт Пёнчаны өвлийн болон паралимпийн наадмын дараа болно хэмээн мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт өвлийн олимпийн наадмын дараа болно
Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт өвлийн олимпийн наадмын дараа болно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Жеймс Мэттис АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилт Пёнчаны өвлийн болон паралимпийн наадмын дараа болно хэмээн мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Пёнчанд зохион явагдах өвлийн олимпийн наадам ирэх сарын 9-нд эхэлж, 25-ныг хүртэл үргэлжлэх бол паралимпийн наадам 3 дугаар сарын 9-өөс 18-ны өдрүүдэд зохион явагдах юм байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп, БНСУ-ын Ерөнхийлөгч МүнЖэИн нар Пёнчанд болох өвлийн олимпийн 23 дугаар наадмын аюулгүйн байдлыг хангах үүднээс хоёр улсын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтийн хугацааг хойшлуулах тухай асуудлаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.

Энэ бол хоёр улс зэвсэгт хүчнийхээ хамтарсан сургуулилтыг өвлийн олимпийн наадмын дараа зохион байгуулахаар болж байгаа гэсэн үг юм. Мөн аливаа товлосон томоохон арга хэмжээг хойшлуулах нь хэд хэдэн чухал шалтгаантай байдаг нь хэвийн зүйл. Заримдаа иймэрхүү тохиолдлууд үүсэж байдаг хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд онцолсон байна. Гуравдугаар сарын 18-нд Пёнчаны өвлийн паралимпийн наадам дуусна.

Сануулахад, АНУ болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулилт жил бүрийн 2 эсвэл 3 дугаар сард бараг уламжлал болон тогтмол явагддаг юм байна.

Хуваалцах