Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёрдугаар амаржих газар Хүлээн авах жишиг тасагтай боллоо

“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас санаачлан, хандивын санхүүжилтээр Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын хүлээн авах тасгийг жишиг стандартын дагуу, загвар болгон тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёрдугаар амаржих газар Хүлээн авах жишиг тасагтай боллоо
Хоёрдугаар амаржих газар Хүлээн авах жишиг тасагтай боллоо. Зураг: МҮОНРТ

“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас санаачлан, хандивын санхүүжилтээр Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын хүлээн авах тасгийг жишиг стандартын дагуу, загвар болгон тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ, Нийслэлийн эрүүл мэндийг газар болоод бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд оролцсон юм.

Тус хүлээн авах тасгийг нэг сарын хугацаанд 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бөгөөд үзлэгийн өрөө, үзлэгийн өмнөх өрөө, амаржих эхчүүдийн ар гэрийнхэн нь байрлах хүлээлгийн өрөө гээд тус тасгийн үүднээс эхлээд бүхий л орчинг олон улсын стандартын дагуу жишиг загвар болгохуйцаар тохижуулжээ.

Хуваалцах