Хоёрдугаар сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна.
Мэдээллийн алба

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өгөхдөө энэ тухай өгүүлсэн юм.


















