Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны 2 дугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа
Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа. Зураг: МҮОНРТ

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны 2 дугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алтыг худалдаж авлаа.

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5хувь байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5хувь-ийг нэмж, нийт 5-10хувь-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. 2019 оны 2 дугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10хувь тай байв.

2019 оны 2 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байлаа.

График 1. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2019 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Хуваалцах