Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёрдугаар сарын 16-17-ны өдрийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм

Ховд аймгийн Ховдод 6 хэм, Зэрэг 10, Чандмань 6 хэм, Манхан 7 хэм, Дунд-Ус 2, Цэцэг 5, Мөст 1 хэм, Дарви 7 хэм, Мянгад 6, Эрдэнэбүрэн 6 болж д

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёрдугаар сарын 16-17-ны өдрийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм
Хоёрдугаар сарын 16-17-ны өдрийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм. Зураг: МҮОНРТ

2024 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 17-ны өглөө 08 цаг хүртэлх өдрийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм

Халуун хуурай Фён салхи: Ховд аймгийн Ховдод 6 хэм, Зэрэг 10, Чандмань 6 хэм, Манхан 7 хэм, Дунд-Ус 2, Цэцэг 5, Мөст 1 хэм, Дарви 7 хэм, Мянгад 6, Эрдэнэбүрэн 6 болж дулаарч, салхины хурд 16-21 м/с, зарим үед секундэд 18-34 м/с хүрч халуун хуурай салхи буюу Фён салхи ажиглагдаж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна.

Их цас: 16-ны өдөр Ховд аймгийн Булган суманд 14 мм цас, Алтай суманд 15 мм, Үенч суманд 14 мм цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: 16-ны өдөр Завхан аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-4.0 мм цас орж, салхины хурд секундэд 10-16 м/с, зарим үед секундэд 18-24 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас орж, салхины хурд 10-12 м/с, зарим үед секундэд 14-20 м/с, цасан шуурга 1-4 цаг, 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.5 мм цас орж, салхины хурд секундэд 12-25 м/с, 20-32 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг, Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм цас орж, салхины хурд секундэд 11-12 м/с, зарим үед секундэд 13-19 м/с хүрч, цасан шуурга 1-9 цаг, төв аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-2.0 мм цас, салхины хурд секундэд 10-15 м/с, 18-19 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Хуваалцах