Хоёрхон настай хуримын гэрч
Логан Стивенсон өөрийнхөө ээж аав Кристин Свидорски, Шон Стивенсон нарын хуримын гэрч болжээ.
Мэдээллийн алба
Логан Стивенсон өөрийнхөө ээж аав Кристин Свидорски, Шон Стивенсон нарын хуримын гэрч болжээ. Бяцхан хүү одоо хоёр настай бөгөөд эдгэшгүй цусны өвчтэй аж. Америкийн Питтсбург хотод хуримласан хос хоёр анх 2014 оны 7 сард хуримаа хийх бодолтой байсан боловч хүүгийнх нь амь нас, эрүүл мэндтэй холбоотой эмч нарын анхааруулгын улмаас хуримаа 11 сараар наашлуулж хийжээ. Хэд хэдэн хагалгаанд орсон Логан хүүд хэдхэн 7 хоногийн нас үлдсэн гэж эмч нар эцэг эх хоёрт нь мэдэгдсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдэд бичсэнээр, залуу хос гэрлэх ёслолыг нь чимж, хуримыг нь ганцхан 7 хоногийн дотор бодитой ажил болгохын тулд бүхнийг хийж өгсөн Питтсбург хотынхондоо нулимс унаган байж талархлаа илэрхийлжээ.
Л.Пүрэвдолгор


















