Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Христофер Колумб 1503 онд Кайманы арлуудыг нээжээ

Христофер Колумб 1502-1504 оны хооронд шинэ газар нутаг нээх их аялалд гарчээ. 1502 онд 4 хөлөг онгоц бүхий 150 багийн гишүүдийн хамтаар Испани улсаас гарч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Христофер Колумб 1503 онд  Кайманы арлуудыг нээжээ
Христофер Колумб 1503 онд Кайманы арлуудыг нээжээ. Зураг: МҮОНРТ

Христофер Колумб 1502-1504 оны хооронд шинэ газар нутаг нээх их аялалд гарчээ. 1502 онд 4 хөлөг онгоц бүхий 150 багийн гишүүдийн хамтаар Испани улсаас гарч Гондурасын нутаг Москитовын эрэг хүрч уугуул ард иргэдээс номхон далайн замын тухай сонссон боловч гарц ололгүй явсаар 1504 онд нутагтаа ирсэн гэдэг.

Гэхдээ тэрээр 1503 оны энэ өдөр Карибын тэнгист орших Кайманы арлуудыг нээжээ. Яст мэлхийгээр дүүрсэн хоёр жижигхэн, хүрээлж буй тэнгис шигээ нам дор арлуудыг яст мэлхийн арал хэмээн нэрлэсэн байдаг. Аралд яст мэлхий үгүй болсоноос хойш арлыг Кайманы арал гэж нэрлэх болжээ. Оффшор банкны данс нээж болдгоороо алдаршсан Кайманы арлууд нь өөр олон зүйлээрээ ч хүмүүсийн анхаарлыг татдаг.

Кайманы арлуудад Их Кайман, Кайман-Брак, Бага Кайман арлууд багтдаг байна. Уг арал нь далайн эргийн нягтрал ихтэй, 51 түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газартай юм.

Хуваалцах