Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХСҮТ дадлага сургуулилт хийлээ

Олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан шинэ төрлийн коронвирусний халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХСҮТ дадлага сургуулилт хийлээ
ХСҮТ дадлага сургуулилт хийлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан шинэ төрлийн коронвирусний халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Вирусний халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй хэдий ч өртөх эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан онцгой арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны хоёрдугаар сарын 21-ний А135 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төвд дадлага сургуулилтыг зохион байгууллаа.

ХСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан халдварт өвчний хам шинж, сэжигтэй тохиолдлын үед ажиллах мэргэжлийн багууд яаралтай дуудлагаар эмнэлэг дээр цугларснаар дадлага сургуулилт эхэлсэн. Тус төвийн яаралтай тусламжийн тасагт халдварын сэжиг бүхий тохиолдол илэрлээ гэдэг тохиолдол дээр багууд хариу арга хэмжээний үед ажиллах түр зааврын дагуу ажиллаж бэлэн байдлаа шалгасны зэрэгцээ цаашид анхаарах, сайжруулах асуудлуудынхаа талаар дүгнэн ярилцсанаар дадлага сургуулилт өндөрлөлөө гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах