Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХСҮТ MNB-д өргөмжлөл гардуулав

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Өнөөдөр” сонин, “Жаргалан” медиа студи зэрэг гурван байгууллагад өргөмжлөл гардуулсан юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХСҮТ MNB-д өргөмжлөл гардуулав
ХСҮТ MNB-д өргөмжлөл гардуулав. Зураг: МҮОНРТ

Хавдар судлалын үндэсний төвөөс он гарахын өмнө өнгөрсөн жил хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууддаа өргөмжлөл гардуулсан. Тодруулбал, ХСҮТ 2019 онд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудаар хүн амд үнэн зөв мэдээлэл түгээн сурталчлах ажилд хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтран ажилласан.

Тэгвэл бусдыгаа манлайлан ажиллаж, дээрх чиглэлээр олон төрлийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, ХСҮТ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Өнөөдөр” сонин, “Жаргалан” медиа студи зэрэг гурван байгууллагад өргөмжлөл гардуулсан юм.

Хуваалцах