Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХСҮТ телемедицины шинэ өрөөтэй боллоо

Орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедицины үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХСҮТ телемедицины шинэ өрөөтэй боллоо
ХСҮТ телемедицины шинэ өрөөтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедицины үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. ХСҮТ-ийнхөн Телемедициний өрөөгөө иж бүрэн засварлан шинэчилж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх, суралцах, эмчийн зөвлөгөө өгөх, аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах зэрэг олон үйл ажилллагааг хэрэгжүүлэхэд шаардлага хангасан, тав тухтай орчин нэн хэрэгцээтэй байдаг билээ. Цаг, хугацаа, эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй зайн тусламж үйлчилгээний өрөөг шинээр байгуулсан нь энэ Ковидын үед ч төдийгүй, цаашид өргөн хэрэглэгдэх чухал өрөө юм.

Эх сурвалж: ХСҮТ

Хуваалцах