Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Хуайвэй” камертай ухаалаг зурагт зах зээлд нийлүүлнэ

“Хуайвэй” компани мэдрэгчтэй дэлгэцтэй, цахим сүлжээнд холбогддог, зураг авах зориулалтын камер, олон төрлийн видео тоглоом тоглох, бичлэг хийх боломжтой 55, 65 инчийн ухаалаг зурагт зах зээлд нийлүүлэх аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуайвэй” камертай ухаалаг зурагт зах зээлд нийлүүлнэ
“Хуайвэй” камертай ухаалаг зурагт зах зээлд нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ухаалаг гар утас, таблет үйлдвэрлэл, борлуулалтаараа “Apple”, “Samsung”-тай өрсөлдөж буй “Хуайвэй” компани орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг зурагт худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар урд хөршийн хэвлэл мэдээллээ. Тодруулбал, “Хуайвэй” компани мэдрэгчтэй дэлгэцтэй, цахим сүлжээнд холбогддог, зураг авах зориулалтын камер, олон төрлийн видео тоглоом тоглох, бичлэг хийх боломжтой 55, 65 инчийн ухаалаг зурагт зах зээлд нийлүүлэх аж.

Энэ төрлийн зах зээлд энгийн зурагтын борлуулалт муудаж, худалдан авагчид технологийн сүүлийн үеийн дэвшил бүхий илүү ухаалаг, олон үйлдэлтэй зурагт сонирхох болсон. Тэгвэл “Хуайвэй” тэдгээр хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэх илүү ухаалаг зурагт үйлдвэрлэх аж.

Хуваалцах