Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч бөгөөд өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарлаад байгаа Үндэсний Ассабмлейн дарга Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа
Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч бөгөөд өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарлаад байгаа Үндэсний Ассабмлейн дарга Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн хувиар гаргасан түүний тогтоолд АНУ-ын талаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Венесуэл улс руу оруулахыг зөвшөөрчээ. “Боливарын Үндэсний зэвсэгт хүчний удирдагчийн хувьд хүмүнлэгийн тусламжийг Венесуэлд нэвтрүүлэхийг зөвшөөрч байна. Тиймээс цэргийн зарим нэгжүүд энэ зааварчилгаанд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгож байна” гэж бичсэн тогтоолоо Гуайдо пүрэв гарагт "твиттер" хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр үүнээс өмнө пүрэв гарагийн өглөөгүүр Колумб улсад ирчихээд байгаа Америкийн тусламжийг нэвтрүүлэхийн тулд тус улстай залгадаг хил дээр “Өөрийн биеэр очно” гээд жолооч нарыг өөртэй нь хамт явж хилийн хамгаалалтынхныг эсэргүүцэхийг уриалсан байна.

Харин энэ долоо оногийн мягмар гарагт Венесуэлийн сөрөг хүчин голлодог Үндэсний ассамблей олон улсын тусламжийн цувааг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн шийд гаргаад байна. Энэ тусламж бямба гарагт Венесуэлд хүрнэ гэсэн мэдээ бий юм.

Хуваалцах