Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Хуавэй” дээд амжилт тогтоолоо

“Хуавэй” компани оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт хүргүүлсэн тоогоороо дэлхийд тэргүүлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуавэй” дээд амжилт тогтоолоо
“Хуавэй” дээд амжилт тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийж, 2018 оны тайлангаа танилцууллаа. Тус байгууллагад өнгөрсөн жил олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах гэсэн 250 мянга гаруй хүсэлт иржээ. Энэ нь 2017 оныхоос 3.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн дээрх хүсэлтийн талаас илүү хувь нь Ази тивээс ирсэн аж. Үүнээс гадна БНХАУ-ын “Хуавэй” компани оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт хүргүүлсэн тоогоороо дэлхийд тэргүүлсэн байна. “Хуавэй” компани 2018 онд 5405 бүтээлдээ олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт гаргажээ. Энэ талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын нарийн бичгийн дарга Фрэнсис Гарри ““Хуавэй” нэг жилийн хугацаанд 5405 бүтээлдээ оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт ирүүлснээр компаниудаас түүхэн дээд амжилт тогтоолоо” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, Оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлтийн тоогоороо тэргүүлсэн 10 компанийн зургаа нь Азийнх бол үлдсэн дөрөв нь Европ болон АНУ-ынх аж.

Хуваалцах