Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Хуавэй” компани Harmony үйлдлийн системээ танилцуулав

“HarmonyOS үйлдлийн системийг Linux, Unix, Android системтэй хослуулан ашиглах боломжтой” гэж мэдээлэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуавэй” компани Harmony үйлдлийн системээ танилцуулав
“Хуавэй” компани Harmony үйлдлийн системээ танилцуулав. Зураг: МҮОНРТ

Хятадын “Хуавэй” технологийн компани өнгөрсөн бямба гарагт болсон “Huawei Developer-2019” чуулганы үеэр HarmonyOS үйлдлийн системээр ажилладаг Honor нэрийн ухаалаг дэлгэц, HarmonyOS үйлдлийн системийн интерфэйсийг дэлгэн үзүүлсэн талаар CCTV мэдээллээ.

Тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Жао Мин “55 инчийн хэмжээтэй, ухаалаг Honor дэлгэц Honghu 818 серийн ухаалаг чиптэй, шаардлагатай нөхцөлд ил гардаг селфи камертай” гэжээ. Мөн “Хуавэй” компанийн хэрэглэгчийн төвийн гүйцэтгэх захирал Юй Чэндун “HarmonyOS үйлдлийн системийг Linux, Unix, Android системтэй хослуулан ашиглах боломжтой” гэж мэдээлэв.

Harmony үйлдлийн системийг Honor ухаалаг дэлгэцээс гадна энгийн компьютер, ухаалаг утас, цаг, онгоцны удирдлагын систем зэрэг олон төрлийн ухаалаг төхөөрөмжид ашиглах боломжтой аж.

Хуваалцах