Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Хуавэй” компанийн орлого 13.1 хувиар нэмэгджээ

2020 оны эхний хагаст “Хуавэй” 454 тэрбум юанийн борлуулалтын орлого олж, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар нэмэгдсэн бөгөөд цэвэр ашгийн хэмжээ 9.2 хувьд хүрчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуавэй” компанийн орлого 13.1 хувиар нэмэгджээ
“Хуавэй” компанийн орлого 13.1 хувиар нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын “Хуавэй” компани 2020 оны эхний хагас жилийн бизнес эрхлэлтийн үр дүнгийн тайлангаа энэ сарын 13-нд нийтэлсэн хэмээн CCTV мэдээллээ. Уг тайланд дурдсанаар энэ оны эхний хагас жилд “Хуавэй”-ийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1 хувиар нэмэгджээ.

Тодруулбал, 2020 оны эхний хагаст “Хуавэй” 454 тэрбум юанийн борлуулалтын орлого олж, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар нэмэгдсэн бөгөөд цэвэр ашгийн хэмжээ 9.2 хувьд хүрчээ. Тухайлбал, операторын бизнесийн орлого 159.6 тэрбум юань, компанийн бизнес эрхлэлтийн орлого 36.3 тэрбум юань, хэрэглэгчдэд хандсан бизнесийн орлого 255.8 тэрбум юаньд хүрсэн байна.

Хуваалцах