Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Хуавэй” корпораци АНУ дахь салбарын ажилтнуудынхаа гуравны хоёрыг цомхотгоно

Хятадын “Хуавэй” корпораци АНУ дахь судалгаа шинжилгээний салбарынхаа нийт ажилтны гуравны хоёрыг цомхотгож байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуавэй” корпораци АНУ дахь салбарын ажилтнуудынхаа гуравны хоёрыг цомхотгоно
“Хуавэй” корпораци АНУ дахь салбарын ажилтнуудынхаа гуравны хоёрыг цомхотгоно. Зураг: МҮОНРТ

Хятадын “Хуавэй” корпораци АНУ дахь судалгаа шинжилгээний салбарынхаа нийт ажилтны гуравны хоёрыг цомхотгож байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Цахиурын хөндий, Сиэтл, Чикаго, Далласт оффистой энэ салбар 850 ажилтныхаа 600 гаруйг цомхотгох юм байна. Их сургууль, судлаачидтай ажиллах зорилгоор байгуулсан энэ салбар өнгөрсөн онд 510 сая ам.долларын ашиглалтын зардал гаргажээ.

Компаниас АНУ-ын салбараа цомхотгохоор болсноо Вашингтоны хоригтой холбон тайлбарлаж байна.

Хуваалцах