Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Хуавэй", “Зи-Ти-И” компанийн бүтээгдэхүүнийг Токиод хориглож магадгүй байна

Токио хотын захиргаа далдуур тагнаж болзошгүй гэдэг сэжиг таамгийн улмаас Хятадын холбоо харилцааны "Хуавэй", “Зи-Ти-И” компаниудын бүтээгдэхүүнийг өнөөдрөөс хориглож магадгүй байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хуавэй", “Зи-Ти-И” компанийн бүтээгдэхүүнийг Токиод хориглож магадгүй байна
"Хуавэй", “Зи-Ти-И” компанийн бүтээгдэхүүнийг Токиод хориглож магадгүй байна. Зураг: МҮОНРТ

Токио хотын захиргаа далдуур тагнаж болзошгүй гэдэг сэжиг таамгийн улмаас Хятадын холбоо харилцааны "Хуавэй", “Зи-Ти-И” компаниудын бүтээгдэхүүнийг өнөөдрөөс хориглож магадгүй байна.

Энэ хориг нь төрийн байгууллагуудад хамаарах аж. Одоогоор хоригийн томъёоллыг нэлээд анхааралтай хэлэлцэж, бүтээгдэхүүний нэр, маркийг дурдахгүй байхыг чухалчилж буй мэдээ байна.

БНХАУ-ын Гадаад яам энэ тухайд түрүү долоо хоногт "сэтгэл зовниж" байгаагаа илэрхийлж, Японы зах зээлд шударга өрсөлдөхөд уриалж байсан юм. Энэ зуур “Хуавэй” компанийн санхүү эрхэлсэн захирлыг Ираны эсрэг худалдааны хоригийг зөрчсөн хэргээр Канадад саатуулснаас үүдэн дипломатын хямрал дэгдээд байна.

Гэм буруугүй гэдгээ шүүх дээр андгайлсан Мэн Ваньчжоуг АНУ-д шилжүүлэх асуудлыг удахгүй шийдэх юм. Хятадын Гадаад яам энэ хэрэг явдалд холбогдуулж Бээжин дэх Канадын Элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлсний дээр тус улсын худалдааны төлөөлөгчидтэй хийх хэлэлцээгээ цуцлаад байгаа юм.

Хуваалцах