Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хубилай хаан” алтан медалиар Ж.Хайруллаг шагналаа

Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардуулан өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хубилай хаан” алтан медалиар Ж.Хайруллаг шагналаа
“Хубилай хаан” алтан медалиар Ж.Хайруллаг шагналаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардуулан өглөө.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан, ШУА-ийн Төрөлжсөн академиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бурмаажав нар байлцав.

Академич Ж.Хайруллагийн хувьд 1956 оноос эхлэн Шастины нэрэмжит III эмнэлэгт ажилласан бөгөөд Монголын мэдрэлийн мэс заслын түүхийг бичилцсэн хүн юм. Тэрбээр мэдрэлийн анхны мэс заслыг Монголд нэвтрүүлсэн бөгөөд 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн хүн юм.

Хуваалцах