Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ

Хубилай хаан түүний шадар баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлуудыг толилуулахаас гадна Монголын Үндэсний музейн сан хөмрөг хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн дэлгэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хубилай сэцэн хаан нь Монголын хаадын алдар сууг манлайлан, дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаадын нэг юм.

Түүний мэндэлсний өндөр ойд зориулан “Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд үүнийг Монголын үндэсний музей, Чингис хааны лаан баримлын музей, “Мөнх тэнгэрийн цаг” ТББ хамтран зохион байгуулж байна.

Хубилай хаан түүний шадар баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлуудыг толилуулахаас гадна Монголын Үндэсний музейн сан хөмрөг хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн дэлгэжээ.

Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ.

Хуваалцах