Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хубилай хааны зоосон мөнгийг бүтээжээ

Монголын зоос судлалын холбооноос санаачлан Монголбанктай хамтран Хубилай хааны зоосон мөнгө бүтээжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хубилай хааны зоосон мөнгийг бүтээжээ
Хубилай хааны зоосон мөнгийг бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийд суу алдраараа "Хаадын хаан" хэмээн алдаршсан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн удирдагч байсан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг өмнөд хөрш зэрэг зарим улс орон тэмдэглэх гэж байгаа ч харамсалтай нь манай төр засгийн зүгээс төдийлөн анхаарахгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин эрдэмтэн судлаачид өөрсдийн чадах чинээгээр сурталчилж байгаагийн нэг жишээ нь зоос сонирхогчид Хубилай хааны зоосон мөнгө бүтээсэн тухай мэдээлэл байлаа.

Тодруулбал, Монголын зоос судлалын холбооноос санаачлан Монголбанктай хамтран Хубилай хааны зоосон мөнгө бүтээжээ. Өмнө нь дөрвөн их хааны зоосон мөнгө бүтээж байсан. Харин энэ удаагийнх 10 мянгатын мөнгөн зоос гэдгээрээ онцлог юм байна. Нэрлэсэн үнийн хувьд хамгийн өндөр үнэ бүхий зоос болж байгаа аж. Учир нь Хубилай хаан бол Монголын эзэнт гүрнийг хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд хамгийн өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Мөн дэлхийн хөгжлийг үндсээр нь өөрчилсөн нээлтүүдийн эзэн гэдгээрээ алдартай. Иймд түүний мэндэлсний 800 жилийн ойг зоосон мөнгөөр сурталчилж буй нь онцлог юм.

Хуваалцах