Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүчингийн гэмт хэрэгтэнд цахилгаан бугуйвч зүүлгэдэг...

Хүчирхийлэл, зүй бус бэлгийн харьцаатай холбоотой гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэдэг хариуцлага гадаадын улс орон бүрт харилцан адилгүй байдаг аж. Жишээлэхэд, Солонгост хүчингийн гэмт хэрэг үйлдэгсдийн хөлд тэдний хаана явааг тодорхойлох зориулалттай цахилгаан бугуйвчийг зүүлгэдэг гэнэ. Саяхан нэг үй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчингийн гэмт хэрэгтэнд цахилгаан бугуйвч зүүлгэдэг...
Хүчингийн гэмт хэрэгтэнд цахилгаан бугуйвч зүүлгэдэг.... Зураг: МҮОНРТ

Хүчирхийлэл, зүй бус бэлгийн харьцаатай холбоотой гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэдэг хариуцлага гадаадын улс орон бүрт харилцан адилгүй байдаг аж. Жишээлэхэд, Солонгост хүчингийн гэмт хэрэг үйлдэгсдийн хөлд тэдний хаана явааг тодорхойлох зориулалттай цахилгаан бугуйвчийг зүүлгэдэг гэнэ. Саяхан нэг үйл явдал Сөүлийн нэгэн дүүрэгт гарчээ.

Хөлдөө бугуйвчнаас өөр хувцасгүй нэгэн эр хотын гудамжинд явж байгаа тухай мэдээлэл орон нутгийн цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад тэрээр найз бүсгүйнхээ хамт архидан согтуурч, маргалдсан уурандаа нүцгэн гараад явсан хэмээн мэдүүлжээ. Хөршүүд нь түүнийг цахилгаан бугуйвч зүүдгийг өмнө нь мэдээгүй байсан агаад энэ явдлаас үүдэн цаашид тэрээр тус дүүрэгтээ амьдрах боломжгүй болоод байгаа аж.

Солонгосын хууль сахиулагчид тус цахилгаан бугуйвчийг зөвхөн хүчингийн гэмт хэрэг үйлдэгсэд зүүдэг байсан бол цаашид танхай, дээрмийн гэмт хэрэг давтан үйлдэгсдэд зүүлгэхээр болоод байгаа гэнэ.


Хуваалцах