Хүчингийн хэрэг үйлдсэн ламд 16 жилийн хорих ял оноолоо
Хурал өнгөрөгч 14-ний өдөр хаалттай болж, хурлаар хамба ламд 16 жилийн хорих ял оноосон байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат хамба лам О гэгч 12 настай охиныг дөрвөн жил эрхшээлдээ байлган хүчиндэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлэн, сум дундын IV шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнгөрөгч 14-ний өдөр хаалттай болж, хурлаар хамба ламд 16 жилийн хорих ял оноосон байна. Тодруулбал, түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 16 жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


















