Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүчингийн хоёр хэрэг гарчээ

Өчигдөр буюу энэ сарын 4-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9382 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчингийн хоёр хэрэг гарчээ
Хүчингийн хоёр хэрэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 4-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9382 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-801, 102 дугаарт-4690, 103 дугаарт-3610 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 313, түргэн тусламжийн 704, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1640 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах 11, дээрэмдэх 1, булаах 2, хүчин 2, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх 2, танхайрах 8, зам тээврийн хэрэг 11, осол 10 гарч 15 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түлхүүр үг:цег
Хуваалцах