Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр нээгдлээ

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр нээгдлээ
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын гэмт хэргийн гаралтын дүн мэдээнээс үзэхэд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Улмаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж хүрэлцээ хангалтгүй байна.

Тиймээс Хууль зүйн яамнаас санхүүжүүлж Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгожээ. Мөн Тус байранд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуулах аж.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ.

Хуваалцах