Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадвар суулгаж байна
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, хохирсон далд гэмт хэргийг илрүүлэх, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх чадвар суулгах зорилгоор энэ сарын
Мэдээллийн алба

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, хохирсон далд гэмт хэргийг илрүүлэх, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх чадвар суулгах зорилгоор энэ сарын 8-наас эхлэн сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.
Сургалтад зорилтот хороодын архаг архичид болон захиргааны зөрчил гаргаж байсан иргэд болон тэдгээрийн гэр бүлийн хүмүүс хамрагдаж байгаа юм.
Хамрагдсан иргэдээс гарч буй санал хүсэлтийг хүлээн авч, сургалтын талаарх сэтгэл ханамжийн үнэлгээг авч байна.


















