Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав
Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.Тус төвийн захирал Н.Арвинтариа байгууллагын үйл ажиллагааныхаа чиглэлээр болон хүчирхийлэлд өртөгсдийн тоон судалгаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.Уулзалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Чинбат, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Ихтамир нар болон холбогдох албаныхан оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллахаар боллоо.Тухайлбал, шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг олон нийтэд таниулах болон хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөлийн ажил зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах