ХУД-ийн өрхийн эмнэлгүүд цахим бүртгэлд холбогдов
Цаашид жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх цагийг өрхийн эмнэлэгээс олгох бэлтгэл ажлуудыг эхлээд байгаа аж.
Мэдээллийн алба

ХУД-ийн Эрүүл Мэндийн Төв ЭМС-ын 2012 оны 427 тушаалын дагуу амбулатори болон оношлогоо лабораторийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор дүүргийн Төв салбарын нарийн мэргэжлийн 17 кабинетад үзүүлэх цагийг олгож байна.
Ингэхдээ ЭХО-д цуллаг эрхтэнүүд харуулах, флюр зураг авахуулах, Цус, шээсний шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн цагийг өрхийн эмнэлгүүдээс олгож эхэллээ.
Энэхүү ажлын бэлтгэл болгож өрхийн эмнэлгүүдийн цахим бүртгэл хариуцсан ажилтнуудад 3 удаагийн сургалтыг ЭМТ-өөс явуулжээ.
Цаашид жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх цагийг өрхийн эмнэлэгээс олгох бэлтгэл ажлуудыг эхлээд байгаа аж.


















