Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина

ХУД-ийн ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто замыг барина. Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина
ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина. Зураг: МҮОНРТ

ХУД-ийн ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто замыг барина. Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Энэ үеэр НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр шинээр барих авто замын трасст өртөж байгаа байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзаж, зөвшилцлөө. Тодруулбал, ААН, иргэдийн төлөөлөл замын трасст өртөж буй газраа үнэлж, нийслэлд худалдахаар зөвшилцөв.

Хуваалцах