Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХУД: Морин тойруулгын талбайд цэвэр усны шугамд гэмтэл гарчээ

ХУД-ийн 8 дугаар хороо, Морин тойруулгын талбайд цэвэр усны Ф300мм шугамд 06:00 цагийн орчимд гэмтэл гарч авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийл

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХУД: Морин тойруулгын талбайд цэвэр усны шугамд гэмтэл гарчээ
ХУД: Морин тойруулгын талбайд цэвэр усны шугамд гэмтэл гарчээ. Зураг: МҮОНРТ

ХУД-ийн 8 дугаар хороо, Морин тойруулгын талбайд цэвэр усны Ф300мм шугамд 06:00 цагийн орчимд гэмтэл гарч авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаад байна.

Тодруулбал, гэмтэл гарсан шугамыг 06:40 цагт хааж, авто зам руу орсон усыг соруулж эхэлсэн юм. Тус дүүргийн Тохижилт үйлчилгээний төв болон тохижилт үйлчилгээний компанийн нийт 52 хүний бүрэлдэхүүнтэй баг таван техниктэйгээр зам талбайн усыг цэвэрлэж, халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацав.

Мөн УСУГ-ын албан хаагчид гэмтэл гарсан шугамыг засварлаж дууссан бөгөөд зам талбайн мөс цэвэрлэх ажилд 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хуваалцах