Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХУД цагдаагийн шинэ байртай боллоо

Нэг ижил зургаар хийгдэж байгаа уг барилгуудыг дүүрэг бүрт шинээр барьж байгаа бөгөөд энэ удаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн барилга ашиглалтад орлоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХУД цагдаагийн шинэ байртай боллоо
ХУД цагдаагийн шинэ байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд ойртуулах, шуурхай хүргэх зорилгоор дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нэг, хоёрдугаар хэсэг болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа юм. Энэ үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурал бүрэн дэмжиж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 1,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Нэг ижил зургаар хийгдэж байгаа уг барилгуудыг дүүрэг бүрт шинээр барьж байгаа бөгөөд энэ удаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн барилга ашиглалтад орлоо.

Хуваалцах