Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худаг сэргээн засварлаж, малын хороо, саравч барьжээ

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 169 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худаг сэргээн засварлаж, малын хороо, саравч барьжээ
Худаг сэргээн засварлаж, малын хороо, саравч барьжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 169 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд түншийн холбоотой Булган суманд уст цэг сэргээн засварлах, хороо саравч шинээр барих ажлыг хамт олны хүч, хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.

Булган сумын Хавцгайт багийн нутагт байрлах Эрдэнэ толгой нэртэй гар худгийг модоор амлан цементлэн лайдаж, мал услах 500 литр багтаамжтай онгоцыг хийж байршуулжээ. Ингэснээр дөрвөн айлын 2000 гаруй мал услах нөхцөл боломж бүрдсэн байна.

Түүнчлэн Булган сумын Дэн багийн Төгрөгийн элс орчимд нутагладаг залуу малчин С.Цэвээндоржид 500-800 бог малын багтаамжтай өвөлжөөг шинээр барьж хүлээлгэн өгч, дулаан тохитой өвөлжих боломжийг бүрдүүлжээ.

Хуваалцах