Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худал дуут мессэж тараасан иргэнийг илрүүлэн шалгаж байна

ЭМЯ-наас коронавирусний цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худал дуут мессэж тараасан иргэнийг илрүүлэн шалгаж байна
Худал дуут мессэж тараасан иргэнийг илрүүлэн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа “Дайны бэлэн байдалд шилжих шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан. Хөвсгөлд нэг хүн коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан” гэх дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэлээ.

Хуваалцах