Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ

Уг төслийг Хэвлэлийн хүрээлэн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ
“Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол дахь нээлттэй мэдээллийн орчны халдашгүй байдал, итгэл үнэмшлийг хамгаалах, мэдээллээр хуурах, бодит байдлыг гуйвуулах, төөрөгдүүлэх үйл явцтай тэмцэх зорилготой “Худал мэдээлэлтэй тэмцэх нь - 2020” төсөл эхэллээ. Төслийн хүрээнд 40 хүртэлх насны залуучуудын мэдээллийн хэрэглээ, зан зүйл, олон төрлийн мэдээллийн талаарх мэдлэг, ойлголтыг тандах судалгааг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Монголд анх удаа хуурамч мэдээллийн мониторингийн бие даасан аргачлал боловсруулж, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлч, судлаачдын багт мониторингийн аргыг эзэмшүүлэн чадавхжуулах, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хүрсэн мэдээллийн гуйвуулгын цар хүрээ, шинж чанар, эрсдэлийн түвшинг үнэлж дүгнэх, бодлогын зөвлөмж боловсруулах, хуурамч мэдээллийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөлөгчдөд мэдээлж, хэлэлцэх зэрэг ажлыг зохион байгуулна.

Уг төслийг Хэвлэлийн хүрээлэн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Хуваалцах