Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдаа, үйлчилгээний 274 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ

Халдвараас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, ажлын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдаа, үйлчилгээний 274 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ
Худалдаа, үйлчилгээний 274 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Зураг: МҮОНРТ

Халдвараас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид 1-20 хорооны нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт тавьж байна.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 21-ний өдрийн 08:00 цаг хүртэл хугацаанд нийт худалдаа, үйлчилгээний 274 газарт УОК-ын даргын баталсан Түр журам, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжүүлтэд хяналт тавьж, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.

Үйл ажиллагаа нь нээгдсэн иргэн, аж ахуй нэгжүүд халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхдээ үйлчлүүлэгчийн QR кодыг уншуулан биеийн халууныг тогмол хэмжих, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан, эсвэл халдвараар өвчлөөд эдгэрсэн тухай магадлагааг шалгах, хүн хоорондын зайг 2 метрээс доошгүй байхаар тэмдэг, тэмдэглэгээ хийж, үйлчлүүлэгчийг мөрдүүлэх, хувийн хамгаалах хэрэгсэл, цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх, цагийн хязгаарлалтыг мөрдөж ажиллахыг дээрх журмаар зохицуулсан.

Өнгөрөгч 24 цагийн хяналт, шалгалтаар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлөө арилгасан байдалд гүйцэтгэлийн хяналт хийхийг мэдэгдэж, хугацаатай үүрэг өгсөн байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Хуваалцах