Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчлөв

Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга “Худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах” тухай А/505 дугаар захирамж гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчлөв
Худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчлөв. Зураг: МҮОНРТ

Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга “Худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах” тухай А/505 дугаар захирамж гаргажээ.

Захирамжаар автозамын дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Цагийн хуваарийн өөрчлөлтөд авто зам дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газарт томоохон зах, худалдааны төвүүд, нүүрс, түлээ, мод барилгын материал зардаг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, автомашин, техникийн худалдаа, засвар үйлчилгээний газрууд орж байгаа юм.Энэ зохицуулалт нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байгаа ажээ.

Хуваалцах