Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний шилдгүүдийг тодруулна

Нийслэл хот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үйлчилгээний байгууллагуудын чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний шилдгүүдийг тодруулна
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний шилдгүүдийг тодруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэл хот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үйлчилгээний байгууллагуудын чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” аяныг зарласан.

Тус аяны хүрээнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс Монголын бүтээмжийн төвтэй хамтран ‘’Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” сэдэвт сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Аянд идэвх, санаачлагатай оролцсон “Үйлчилгээний соёл 5S”-ийг амжилттай хэрэгжүүлсэн аж ахуй нэгж, байгууллагыг Нийслэлийн ‘’Худалдаа үйлчилгээний шилдэгбайгууллага’’, ‘’Хоол үйлдвэрлэлийн шилдэг байгууллага’’ болон ‘’Үйлдвэрийн шилдэг байгууллага” гэсэн 3 төрлөөр шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм.

Энэхүү аян нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, “Үйлчилгээний соёл 5S”-ийг амжилттай хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

Хуваалцах