Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Худалдааны дайнд цэг тавих ойртжээ

Хоёр улсын худалдааны гэрээ хэлэлцээр төгсгөлийн шатандаа ирсэн гэдгийг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Уолл стрит журнал” сонин мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдааны дайнд цэг тавих ойртжээ
Худалдааны дайнд цэг тавих ойртжээ. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ “худалдааны дайн”-даа цэг тавихад ойртжээ. Хоёр улсын худалдааны гэрээ хэлэлцээр төгсгөлийн шатандаа ирсэн гэдгийг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Уолл стрит журнал” сонин мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уг асуудалтай холбогдуулан энэ сарын 27-нд ээлжит уулзалтаа зарлаж магадгүй гэж эх сурвалж мэдэгдлээ. Үүнээс өмнөхөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Итали, Франц улсад айлчлал хийх юм.

Худалдааны гэрээгээр талууд ихэнх хоригоо цуцалж магадгүй байна. Тухайлбал, БНХАУ АНУ-гаас оруулж ирдэг хөдөө аж ахуй, химийн бүтээгдэхүүн, автомашины гаалийн татварыг бууруулах төлөвтэй байгаа юм. Харин Вашингтоны зүгээс Хятадаас импортлодог бараа бүтээгдэхүүнд өнгөрсөн жилээс тавьсан ихэнх хоригоо цуцлах магадлалтай байна.

Ингэхдээ талуудын дунд хэд хэдэн асуудал шийдэгдэлгүй үлдэнэ. Үүнээс гадна АНУ, Хятадын төлөөлөгчид эсрэг талынхандаа хэт ашигтай нөхцөл бүрдүүлсэн асуудлаар улс орондоо шүүмжлэлд өртөж болзошгүй байна гэж шинжээчид анхааруулжээ.

Хуваалцах