Худалдааны салбарын нийт борлуулалт 13.8 хувиар өсчээ
Улсын хэмжээнд 2019 онд 93.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 38.7 (41.2%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарынх байна.
Мэдээллийн алба

Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос 13.8 хувиар өслөө. Улсын хэмжээнд 2019 онд 93.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 38.7 (41.2%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарынх байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.9 (13.8%) их наяд төгрөгөөр өсчээ. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 (13.7%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.6 (14.0%) их наяд төгрөгөөр өслөө.



















