Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 10.7 хувиар буурлаа

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (10.7%) их наяд төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 210.4 (12.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 10.7 хувиар буурлаа
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 10.7 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 5 сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (10.7хувь) их наяд төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 210.4 (12.8хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 5 сарын байдлаар 52.5 хувь нь бөөний худалдаа, 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 5 сард 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 622.7 (13.1хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.7 (8.3хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний 5 сард 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (12.8хувь) их наяд төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 170.1 (12.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах