Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 8 сард 11.9 хувиар буурлаа

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 8 сард 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.9%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 51.5 (2.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 8 сард 40.8 хувь нь бөөний худалдаа, 59.2 хувь нь жижи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 8 сард 11.9 хувиар буурлаа
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 8 сард 11.9 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 8 сард 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.9%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 51.5 (2.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 8 сард 40.8 хувь нь бөөний худалдаа, 59.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 8 сард 8.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (12.4%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 690.4 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 82.9 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах