Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өслөө
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны хоёрдугаар сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 (4.2%) тэрбум төгрөгөөр өслөө.
Мэдээллийн алба

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны хоёрдугаар сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 (4.2%) тэрбум төгрөгөөр өслөө. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 698.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 (1.7%) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 891.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.8 (6.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын 56.1 хувь нь бөөний худалдаа, 43.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.Эх сурвалж: ҮСХ


















