Худалдааны төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр хоёр хүнийг баривчилжээ
Германы цагдаа нар Оберхаузен хот дахь худалдааны томоохон төв болох Сентрод халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэн Косовогийн 2 иргэний баривчлан хориод байна.
Мэдээллийн алба

Германы цагдаа нар Оберхаузен хот дахь худалдааны томоохон төв болох Сентрод халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэн Косовогийн 2 иргэний баривчлан хориод байна.
Тэднийг Эссен хотод байхад нь баривчилжээ. Орон нутгийн телевизүүдийн мэдээлж байгаагаар тэд ах дүүс юм байна. Одоогоор хууль сахиулагчид тэдэнд өөр хамсаатан байсан эсэх, халдлагыг ямар түвшинд бэлтгэсэн байсан гэх мэдээллийг хэвлэлийнхэн хараахан өгөөгүй байна. Харин тус Сентро худалдааны төв болоод дэргэд нь гарч байгаа зул сарын баярын яармаг худалдааны аюулгүй байдлыг чангатгаад байгаагаа мэдэгджээ.
Түүнчлэн Оберхаузен хотод үйлдэхээр төлөвлөж байсан халдлага Берлиныхтэй холбоотой эсэх талаар ч хариулт өгөөгүй байна. Өнгөрсөн даваа гаригт Германы нийслэл хот дахь зул сарын баярын үзэсгэлэн яармаг дээр цугласан олныг хүнд даацийн ачааны машинаар дайрсан хэрэг гарсан юм. Энэ хэргийг Германд дүрвэх зөвшөөрөл хүсч байсан, Тунисын иргэн Анис Амри үйлдсэн гэж сэжиглэж түүнийг улс орон даяар эрэн сурвалжилж байна.


















