Худалдааны яриа хэлэлцээр хийлээ
Японы нийслэл Токио хотноо тус улсын бизнес эрхлэгчид АНУ ын засгийн газрын албаны төлөөлөгчидтэй 4 дэхь удаагийн худалдааны яриа хэлэлцээрээ эхэллээ.
Мэдээллийн алба

Японы нийслэл Токио хотноо тус улсын бизнес эрхлэгчид АНУ-ын засгийн газрын албаны төлөөлөгчидтэй 4 дэх удаагийн худалдааны яриа хэлэлцээр эхэллээ.
АНУ-д энэ цаг хугацаанд мөн номхон далайг дамнасан чөлөөт худалдааны түншлэлийн яриа хэлэлцээр явагдаж байгаа учир Токио хотын худалдааны яриа хэлэлцээр анхаарлын төвд байгаа юм.
Энэ удаагийн яриа хэлэлцээнд АНУ-ын талаас худалдааны байгууллагын орлогч тэргүүн Вэнди Катлер оролцжээ.
Тус улсын тал Япон улсад гаргах машины экспортын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа учир Япон улсад баримталж байгаа автомашинд тавигдсан түлшний хүчин чадалд ноогдуулсан зохицуулалтаа зөөлрүүлэх шаардлага тавих хандлагатай байна.
Мөн хэлэлцээнд оролцогчид Японы импортын машины тоо хэмжээ нэмэгдэх үед АНУ-ын талаас түр хугацаанд гаалийн татвараа нэмэгдүүлдэг тусгай системийг цуцлах тухай асуудлыг ч хөндөн хэлэлцэх юм.


















