Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Худалдагч - 2015” ур чадварын уралдаан боллоо

Дундговь аймгийн Стандартчилал Хэмжил Зүйн Төв, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран “Худалдагч - 2015” ур чадварын уралдааныг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Худалдагч - 2015” ур чадварын уралдаан боллоо
“Худалдагч - 2015” ур чадварын уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Стандартчилал Хэмжил Зүйн Төв, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран “Худалдагч - 2015” ур чадварын уралдааныг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан байна. Уралдаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 13 худалдагч оролцож, ур чадвараа сорьжээ.

Онолын мэдлэг, тооцоолон бодох, бүтээгдэхүүн тайлбарлах, жин хэмжилт, бүтээгдэхүүний тэмдэг тэмдэглэгээ, хүнсний барааны шинж чанар ашиг тус, сав баглаа боодол, хаяг шошго тайлбарлах зэрэг үзүүлэлтээр дүгнэж шалгаруулсан тус уралдаанд “Өнө-Мөнх хайрхан” ХХК-ийн худалдагч Н.Тунгалаг тэргүүлсэн бол “Хулд мандал” ХХК-ийн худалдагч П.Элбэгжаргал, “Ялгуунбилэгт” ХХК-ийн худалдагч Д.Дэлгэрмаа нар удаалсан байна.

Тус уралдааны гол зорилго нь худалдааны газрын үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл хүнсээр хангах, бэлтгэх, худалдагчийн ёс зүй, хүнсний аюулгүй байдлын талаархи онолын мэдлэг, худалдааны газрын үйлчилгээг орчин үеийн түвшинд ойртуулах, худалдагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар харилцан бие биенээсээ суралцах, туршлага солилцуулах тэдний үйл ажиллагааг сурталчилахад оршиж байсан ажээ.

Хуваалцах