Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Худалдах зорилгоор хадгалж байсан мөнгөн ус илрүүллээ

14.4 кг мөнгөн ус бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж байсныг Экологийн цагдаагийн алба хаагчид өнөөдөр илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдах зорилгоор хадгалж байсан мөнгөн ус илрүүллээ
Худалдах зорилгоор хадгалж байсан мөнгөн ус илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбооны орон сууцны урд талд байрлах чингэлэг дотор тус аймгийн харьяат иргэн Г Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн ус бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж байсныг Экологийн цагдаагийн алба хаагчид өнөөдөр илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ташрамд дуулгахад, мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг.

Хуваалцах