Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдан авах ажиллагааны 340 төсөл, арга хэмжээ багтжээ

Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдан авах ажиллагааны 340 төсөл, арга хэмжээ багтжээ
Худалдан авах ажиллагааны 340 төсөл, арга хэмжээ багтжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газар өнгөрсөн Бямба гарагийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Эдгээр төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхийг тус газрын дарга Д.Энхжаргалд, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуулинд заасан хугацаанд тус газарт хүргүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,359,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 340 төсөл, арга хэмжээ багтжээ.

Хуваалцах